Нууцлал, аюулгүй байдлын бодлого

1. Мобифинанс нь хамтрагч байгууллагаас авсан мэдээлэл, түүний эрхэлдэг бүтээгдэхүүн үйлчилгээ, орлого зарлагын мэдээллийг найдвартай нууцлан хадгалж ямарваа шалтгаанаар гуравдагч талд мэдээллийг өгөхгүй байх үүрэг хүлээнэ.

2. Хамтрагч байгууллага хэрэглэгчийн утасны дугаар, нэр, цахим хаяг гэх мэт мэдээллийг аюулгүй байдлын стандартын дагуу нууцлан хадгалж хэрэглэгчийн зөшөөрөлгүйгээр нийтэд задруулах болон бусдад дамжуулахыг хориглоно.

3. Хамтрагч байгууллага нь API -г ашиглан өөрийн системээ хөгжүүлэхдээ энэхүү бодлогын зүйл заалт болон API зааварт заагдсан шаардлагыг баримтлан ажиллана.

4. Хамтрагч байгууллага өөрийн системийн аюулгүй байдал нууцлал хамгааллыг өөрөө бүрэн хариуцаж үйл ажиллагааныхаа найдвартай байдлыг ханган ажиллана.

5. API ашиглан явуулах үйл ажиллагаа нь Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцсэн, улс орон, олон нийтэд хор хохирол учруулахааргүй байх ёстой.

6. Өөрийн гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон хамтрагчийн үйлчилгээг нэн даруй таслан зогсоох эрх нь Мобифинансад байна.

7. Аливаа хууль бус үйл ажиллагаа явуулснаас гарсан хохирлыг тухайн хамтрагч байгууллага өөрөө бүрэн хариуцна.

8. Хамтрагч болж манай байгууллагатай холбогдон API ашигласны төлөө Мобифинансаас танай байгууллагын үйл ажиллагаа, борлуулалтад шууд ахицтай өөрчлөлт оруулах үүрэг хүлээхгүй.

9. Энэхүү бодлогын зүйл заалтуудыг Мобифинанс нь шаардлага гарсан тухай бүрт шинэчлэх өөрчлөх бүрэн эрхтэй байх ба хамтрагч байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээхгүй.