Deep Link

Танилцуулга

Монпэй Deeplink нь өөрийн вебсайт эсвэл мобайл апп -тай мерчантууд бүтээгдэхүүнээ борлуулахад туслах зорилготой бүтээгдсэн төлбөрийн шийдэл юм. Төлбөр төлөлтийн энэхүү цогц шийдлийг ашиглан нийт Монпэй хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ санал болгох, орлогоо нэмэгдүүлэх мөн хэрэглэгчиддээ нэгэн шинэ төлбөрийн суваг нэмэх боломжийг бид та бүхэнд олгож байна.

Монпэй Deeplink төлбөрийн хэрэгслийг өөрийн системтэйгээ холбож хэрэглэхийг хүсвэл дараах алхамуудыг хэрэгжүүлэхэд л хангалттай:

  • Монпэй үйлчилгээнд мерчантаар бүртгүүлнэ. Ингэснээр хэрэглэгчид зоиулсан төлбөрийн нэхэмжлэх үүсгэх эрхтэй болно. https://merchant.monpay.mn/mn/online-register

  • Бидэнтэй холбогдож мини апп ID болон OAuth 2.0 (clientID, хэрэглэгчийн нууц үг) нууцлалаа авна. (Холбоо барих имэйл хаяг: merchantservice@mobicom.mn)

Дарааллын диаграм

Монпэй апликейшн дээр нэхэмжлэх үүсгэхийн тулд биднээс авсан нууц үг болон хэрэглэгчийн id дугаараа ашиглан хандалтын токен авах шаардлагатай. 
Хандалтын токеныг ашиглан нэхэмжлэх үүсгэх хүсэлтийг Монпэй апликейшны серверт илгээж мөн нэхэмжлэхийг шалгаж болно.

Нэхэмжлэх үүсгэх хүсэлт дотор буцах uri буюу webhook ийг зааж өгнө. Ингэснээр төлбөр төлөгдсөний дараа Монпэй сервер уг webhook -ыг ашиглан холбогдсон мерчант системд мэдэгдэнэ.

Хэрэв хэрэглэгч Монпэй апликейшныг утсандаа суулгаагүй байсан бол App store, Play store дээр байрлах Монпэй татах хуудас руу автоматаар үсэрнэ.