Mini App

Танилцуулга

Мини апп бол Монпэй апликейшнд өөрийн веб сайтыг нэмж оруулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд санал болгож худалдан борлуулах боломжийг мерчантуудад олгох зорилготой бүтээгдсэн платформ юм.

Мерчант өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний веб сайтыг дараах алхмын дагуу Монпэй апликейшнд нэмэх боломжтой.

  • Монпэй үйлчилгээнд мерчантаар бүртгүүлнэ. https://merchant.monpay.mn/mn/online-register

  • Бидэнтэй холбогдож мини апп ID болон OAuth 2.0 (clientID, хэрэглэгчийн нууц үг) нууцлалаа авна. (Холбоо барих имэйл хаяг: merchantservice@mobicom.mn)

Endpoint specifications:

  • Token endpoint: https://z-wallet.monpay.mn/v2/oauth/token

  • Resource endpoint: https://z-wallet.monpay.mn/v2/api/oauth/*


Үндсэн ажиллагааны зарчим

Мини апп-аа амжилттай холбосны дараа энгийн төлбөр төлөх үйл ажиллагаа дараах байдлаар явагдана:



Бэлтгэл ажил:

  • Алхам 1. merchantservice@mobicom.mn -рүү хандаж Монпэй апликейшн дээр нэмэгдэх мини апп-ын лого болон веб холбоосыг үүсгүүлнэ. Мөн хэрэглэгчийн ID нууц үгийг мерчантад илгээнэ.

  • Алхам 2.Мерчант талын хөгжүүлэгч туршилтын Монпэй апп-ыг суулгаж утасны дугаараар нэвтэрч орно.

  • Алхам 3.Монпэй апп дээр ‘’Онлайн үйлчилгээ/Online services’’ цэсийг сонгож ороход мерчантын өөрийн мини апп нэмэгдсэн байна. Мерчант өөрийн апп -ыг сонгон ороход дараах диаграмд харуулсны дагуу Монпэй апп-ын серверээс эхний хүсэлт дуудагдана.


Үйл ажиллагааны диаграм

Ягаанаар бичигдсэн алхамууд нь мерчант талын серверт хөгжүүлэгдэх шаардлагатай.